1900 оны Зуны Олимп
1900 оны Зуны Олимпын туялзуур сэлэмний уралдааны зурагт хуудас | |
| Байршил | Парис, Франц |
|---|---|
| Оролцогч орны тоо | 26[note1] |
| Оролцогч тамирчны тоо | 1226[note1] |
| Үйл явдал | 19 спортын төрөлд 95[note1] |
| Нээлтийн ажиллагаа | 5 сарын 14, 1900 |
| Хаалтын ажиллагаа | 10 сарын 28, 1900 |
| Цэнгэлдэх хүрээлэн | Винсенсийн дугуйн тойруулга |
1990 оны Парисын олимп — 1900 онд Францийн Парист явагдсан Зуны олимпын хоёрдугаар наадам байв.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1894 оны Сорбонны хурлаар 1900 оны олимпыг Парис хотод зохион явуулахаар тогтсоны дагуу 1900 оны 5-р сарын 14-нөөс 10-р сарын 28-ны хооронд болж 24 орны 997 тамирчин оролцжээ. Зуны олимпын хоёрдугаар бөгөөд 19-р зууны сүүлийн Олимп байсан бөгөөд нээлт, хаалтын ёслол болоогүй явагдсанаараа онцлогтой. Анх удаа эмэгтэй хүн оролцсон ба Элен де Пуртал анхны эмэгтэй олимпын аваргаар тодорчээ.
Тэмцээнд байр эзэлсэн тамирчид медаль гардаагүй, харин цом гардан авч байв.
Автомашины уралдаан, мотоциклын уралдаан, агаарын бөмбөлөг, крикет, крокет, пелот, 200 м саадтай усанд сэлэлт гэсэн төрлийн тэмцээнүүд анхны бөгөөд эцсийн удаа олимпын төрөлд багтсан нь 1900 оны Парисын Олимпод болж байв.